А. Сүхбат: Бөхчүүд үзэгч түмнээ, төр засгаа хүндэтгэх хэрэгтэй. "Найраа" байх ёсгүй

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

Дархан аварга А.Сүхбатаас Үндэсний их баяр наадам, бөхийн барилдаантай холбоотой дараах тодруулгыг авлаа. 

Үндэсний бөх найраа, булхайнаас хол байх ёстой. 1024 бөхийн барилдааныг гурван өдөр  зохион байгуулах хэцүү шүү дээ.

Төр засаг нийтээрээ энэ “найраа” гэдэг зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Энэ бол Баяр наадмын тухай хуулийн зөрчсөн гэмт үйлдэл юм. Мэргэжлийн холбоо байгаа ч хүч хүрдэггүй, ард иргэд нь бухимдсан ийм зүйл яваад байгаа. Энд цаг хугацаа, дуусах өдөр байдаг байх гэж би бодож явдаг. Энэ бол Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, үүн дээр хариуцлага хүлээх л  үлдээд байгаа юм. Ингэх юм бол бүх зүйл гольдролдоо ороод тэгшрэх бүрэн боломжтой. Манайхан ингэж чадахгүй байна.

Ёс төр, уламжлал гээд зүй бий. Үүнийг үгүйсгэж болохгүй. Бөхийг, ийм будилаантай "найраа"-тай зүйлийг үзэхээ больчихвол бидэнд хэн ч цол өгөх боломжгүй шүү дээ. Тийм болохоор бөхчүүд үзэгч түмнээ, төр засгаа хүндэтгэх хэрэгтэй. Улс, хот, аймаг, сумдын Засаг дарга нар өөрсдийн хэмжээнд арга хэмжээ аваад эхэлчихсэн байна. Үүнийг засаж байгаагийн илрэл гэж бодож байна.

Улсын үндэсний их баяр наадам гэдэг бол цол олгодогоороо л онцлог. Шинэ цолтон төрөх нь, тухайн аймгаас бөхийн төрөл олгох гэдэг нь л чухал. Түүнээс биш бүх барилдаан адилхан тэмцэлдээнтэй, өрсөлдөөнтэй.

1024 бөх барилдаад үндэсний спортын төрлүүдийг сайн зохион байгуулна гэдэг том ажил шүү. Баяр наадмын комисс үнэхээр өөрсдийн аргачлалаар явж байгаа гэж бодож байна. Баярыг зохион байгуулаад цаанаа “наадам сайхан боллоо” гэж дүн тавиулах нь хариуцлага. Ийм учраас Баяр наадмыг зохион байгуулах комисс төр засгаа хүндэтгээд ард иргэд маань хамтарч ажилласан нь дээр байх. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна