С.Эрдэнэбат: Олон жил яригдсан тэтгэврийн асуудал цэгцэндээ орохоор боллоо

Zuv.mn
4 цаг 3 минутын өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль эцэслэн батлагдлаа. 

Энэ хуульд ахмадуудын тэтгэврийн талаар ямар зохицуулалт орсон талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас тодрууллаа. 

Тэрбээр "Энэ хуулийг урагшлуулахад ахмадуудын санал, хүсэлт мөн УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажилласан. Засгийн Газраас мөн гал унтраах байдлаар асуудалд хандаад явбал энэ байдал улам дордоно. Тийм учраас юуны түрүүнд тэтгэвэрийн шударга тогтолцоог засах, цоорхойг нь бөглөх шийдэлд хүрсэн.

 Төрийн зүгээс суурь тэтгэвэр тогтоож ахмадуудад байгалийн баялаг хүртээнэ. Энэ нь одоо авч байгаа тэтгэвэрээс гадна, улсын төсвийн байгалийн баялаг, татвар, шимтгэлээс бүрдсэн орлогоос эхний ээлжинд суурийг нь тавьж байгаа. 100-300 мянган төгрөг гэдэг нь цаашдаа нэмэгдээд явна. Таны авч байгаа тэтгэвэрийг хуулиараа нэг сарын нэгнээс инфиляцтай уялдуулж нэмэгдүүлнэ.

 Тухайн үедээ өндөр тэтгэвэр авч байгаад хязгаартайгаар тогтоогоод хохирсон хүмүүс байгаа. Зарим нь бараг сая төгрөгөөр хохирсон хүмүүс байдаг. Ийм 140 гаруй мянган хүний асуудлыг шийдсэн.

Үндсэндээ гурван шатлалын хүрээнд тэтгэвэрийн шинэчлэлийг хийснээр хүмүүсийн гомдол, санал, зөрөөтэй зүйлс цэгцэндээ орох юм.

Түүнээс цааш инфиляцтай уялдуулаад явахгүй бол зарим харьцангуй цөөнхөн хүмүүс хуулийн цоорхой ашиглан сүүлийн таван жилийг өндөр тогтоолгож авчихаад бусад үед нь төлөөд хэрэггүй гэж үздэг. Одоо маш багаар төлж байгаад сүүлийн таван жилээ өндөрөөр төлье гэдэг нь “сангаа татаж унагаах, тэтгэвэрээ тогтоож, нэмж чадахгүй байх” нөхцөл рүү түлхэж байгаа гэсэн үг.

 1979 оны нэг сарын нэгнээс хойш төрсөн хүмүүс өөрийн дансанд хуримтлуулсан мөнгөө тооцоход тэтгэвэр бага тогтоох эрсдэлтэй байсныг зассан. Энэ нь 1980-аад оны залуучуудын санааг зовоож байсан.

Мөн цэргийн тэтгэврийн хүмүүс, албан хаагчид тэтгэврийг өвөлж чаддаггүй байсан. Үүнийг шийдэж өгсөн. Иймд албан хаагчдын олон удаагийн хүсэлтийг засаж өгсөн гэдгийг онцолъё.

Тэтгэвэртээ нэгэнт гарчихсан, мөн та өөрөө хүсвэл заавал ахин нийгмийн даатгалын тэтгэврийн шимтгэлийг төлөхгүй байж болно.

24 хүртэлх насны оюутнуудад ажил олгогчийн шимтгэлийг төлөхгүй байж болгохоор болговол тэднийг авах сонирхол нэмэгдэнэ. Сүүлийн таван жилд бүртгэгдсэн нэгээс тав хүртэлх ажилтны НДШ-ийг хөнгөлнө.

Үүнийг шийдэж өгснөөр ирэх намар гэхэд ахмадуудын тэтгэврийг ядаж 100-300мянга, нэг сарын нэгнээс тэтгэврийн доод хэмжээг сая орчим төгрөг болгох боломжийг бүрдүүлж өглөө. Хэзээ яаж нэмэгдүүлэх нь Засгийн Газрын асуудал ч гэсэн нэг сараас нэмэгдэх нь тодорхой" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна