2026 оны улсын төсөвт газрын тосны бүтээгдэхүүний 299,725 м³ багтаамжтай 22 агуулах барихад 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Улмаар энэ оны зургаадугаар сараас арилжааны банкуудын хөнгөлөлттэй зээлээр 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд агуулах, нөөцийн савны бүтээн байгуулалт эхлээд байна.
Одоогоор 6 агуулахын ажил 85%-ийн, бусад төслүүд 40 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөнөөд 2026 оны эцэс гэхэд 150,000 м³ агуулах ашиглалтад орж, Монгол Улсын шатахууны нөөц 15 хоногоор нэмэгдэх тооцоотой байгаа юм. 2028 он гэхэд шатахууны стратегийн нөөцийг хамгийн багадаа 3 сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэх зорилт хэрэгжиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна