47 вагон АИ-92 шатахуун өнөөдөр бууна

Zuv.mn
1 цаг 58 минутын өмнө

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар шатахууны шуурхай штабаас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 47 вагон АИ-92, 282 вагон дизелийн түлш, 10 вагон онгоцны түлш замдаа явж байгаа гэв. 

Өчигдөр буюу наймдугаар сарын 20-21-ны хооронд Сүхбаатар өртөөгөөр нийт 138 вагон, 8,463 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж иржээ. Үүнээс 

  • /Дизель түлш/– 95 вагон  6048,4 тонн 
  • /А92 бензин/ – 42 вагон 2414,6 тонн орж иржээ. 

Дизель түлшний 96 вагон Сүхбаатар, Эрдэнэт, Толгойт боомтоор орж ирсэн бол А92 бензиний 42 вагон Дархан Өртөө, Толгойт өртөөнд тус тус буув.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.92
    45 минутын өмнө

    Үгүй тэгээд тэр вагонууд чинь хаашаа ууршаад алга болчихдог юм бэ??? Хий үзэгдэл биш биз???

    Хариулах