Б.Найдалаа: Эрчим хүчний хараат бус байдлаа хангахын тулд яагаад цахилгаан станц шинээр барьж болдоггүй юм

Х.Есү
1 цаг 31 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцууллаа.

Тэрбээр, “Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг хангах, өөрийн эх үүсвэрээр эрчим хүчээ хангах, сумдын эрчим хүчний чанаргүй байдлыг залруулах зорилготой нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсан.

Яг энэ зарчмаар таван багц газар нээлтэй сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа. Эхнийх нь таван аймгийн багц, одоо хэрэгжээд явж байгаа. Хоёр дахь нь Азийн хөгжлийн банктай хамтраад баруун, зүүн гурван аймагт сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг нээлттэй зарлаад явж байгаа.

Гуравдугаарт говийн бүсэд хоёр багц байгаа. Эхнийх нь Дундговь аймагт Олон улсын санхүүгийн корпорацитай хамтраад 100 мВт салхины станцын нээлттэй сонгол шалгаруулалт зарласан. Өмнийн говийн уул уурхай тэр дундаа Оюутолгойн хэрэглээг хангах зорилгоор багц гурвыг зарлаад явж байна.

Үүнээс гадна найман аймгийн 21 суманд нээлттэй нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Иймэрхүү байдлаар шат дараатай зарлаад явна. Нээлттэй сонгон шалгаруулалтууд бүгд ил тод байгаа. Яагаад Монгол Улс эрчим хүчний хараат бус байдлаа хангахын тулд цахилгаан станц шинээр барьж болдоггүй юм бэ. Яагаад энэ ажлыг гацаах гээд байдаг юм. 

Гацаагчдаас болж бид нарны болон усан цахилгаан станц барьж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Монгол улс нийт хэрэглээнийхээ тавны нэгийг гаднаас гуйж байна. Цаашдаа станцуудаа зоригтой барих ёстой.

Оюу толгой цахилгаанаа 100 хувь Хятад улсаас авч жил бүр 140 сая ам.доллар төлдөг. Тийм учраас нээлттэй байдлаар цахилгаан станц яаралтай барьж энэ мөнгийг дотооддоо үлдээнэ. Оюу толгойг 99.9 хувийн найдвартай эрчим хүчээр хангана" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна