"Чингис хаан" ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусны суудлаа урьдчилан захиалах боломжтой

Х.Есү
1 цаг 21 минутын өмнө

"UBCARD" аппликейшн ашиглан хот орчмын чиглэлийн автобусны суудлаа гэрээсээ, гар утаснаасаа захиалах боломжтой болсон талаар Улаанбаатар смарт карт ХХК-иас мэдээллээ. 

Би мэдээллийн дагуу тодруулахад, "Хот хооронд явдаг чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжгүй. Зөвхөн "Чингис хаан" ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой" гэлээ.

Тодруулбал UBCARD аппликейшнээр дамжуулан: 

-Суудал захиалга: Хүссэн суудлаа урьдчилан сонгож баталгаажуулах

-QR төлбөр: QR кодоо уншуулан хурдан бөгөөд хялбар зорчих

-Картын цэнэглэлт: UBCARD картаа аппаараа шууд цэнэглэх

-Маршрут харах: Автобусны чиглэл, байршлыг цаг тухайд нь шалгах боломжтой байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.44
    44 минутын өмнө

    Тэхээр эмээ өвөө нар ална шд

    Хариулах
  • 103.212.119.106
    33 минутын өмнө

    Нэг юм лаглайж суучхаад болохгүй бөөн хэрүүл болно ш дээ. 2 буудал суухад мөнгөө төлөхгүй тал нь явж бна дөө. Буух хаалгаар сууна, үлдэгдэл хүрэлцэхгүй гэж бхад шууд л хойшоо явна. Эхлээд ядаж орлогоо гүйцэт авчихаач. Тэгээд улсын төсвөөс баахан татаас авна.

    Хариулах
  • 203.91.115.42
    0 минутын өмнө

    50 нь эрүү өвдөг нийлсэн хөгшчүүл байхаар яах уу

    Хариулах