Самар түүхээр явсан хоёр иргэн бусдын бие дээр бензин асган шатааж, амийг нь хөнөөжээ

Х.Есү
1 цаг 24 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 15-ны өдөр “...хашааны гадаах горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Самар түүхээр явсан хоёр иргэн амь хохирогчийн бие дээр бензин асган шатааж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.

Амь хохирогч эмнэлэгийн байгууллагад эмчлүүлж байгаад энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан байна. Холбогдогч Г-г цагдан хорьж, хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор БЗДЦХ-3 шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна