АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины Ерөнхийлөгч В.Зелинськийтэй утсаар ярьжээ. Ярилцах үедээ тэрбээр В.Зелинськийд “ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү битгий довтол” гэж нэг бус удаа хэлсэн талаар хойд хөршийн хэвлэлүүд онцолж байна.
Д.Трамп Украины довтолгоо нь дэлхийн зах зээлд дизелийн түлшний үнэ нэмэгдэх шалтгаан болж байгаа гэдэг талаас нь харж байгаагаа В.Зелинськийд учирлажээ.
В.Зелинський харин АНУ-тай Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан талаараа мэдээлэхдээ “Нью Йорк хотод бичелэн уулзахаар тохирсон” гэдгийг илүү онцолсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна