“Аичи, Нагоя 2026” Азийн наадмын 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн эхэллээ. Тэмцээний А хэсэгт багсан Монгол Улсын эрэгтэй шигшээ баг дөнгөж сая Филиппиний багт 12:19 оноогоор хожигдлоо.
Манай багаас Г.Болор-Эрдэнэ, Ч.Тэмүүлэн, Г.Балжинням нар тус бүр дөрвөн оноо авсан бол С.Биндэръяа таван удаа самбараас бөмбөг авчээ.
Тоглолтын хувьд ойролцоо байсан ч айлын баг илүү оновчтой довтолсноороо тоглолтыг өөрийн талд эргүүлсэн байна.
Тодруулбал, манай баг тоглолтын турш 30 удаа довтлоод наймыг нь л оновчтой болгосон бол Филиппиний баг 31 довтлоод 17-нь амжилттай болгожээ.
Манай баг дараагийн тоглолтоо тун удахгүй Казахстантай хийнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна