Усархаг аадар бороо дагуулсан далайн шуурга Токиог чиглэжээ

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

Японы эрх баригчид ард иргэд тус улсын зүүн эргээс нийслэл Токио руу дөтөлж буй "Дужуан" (Dujuan) далайн хар шуургыг хохирол багатай давахаар бэлтгэлээ базааж байна. Шуургыг дагаж буй усархаг аадар борооны улмаас Нийслэлд түүхэнд байгаагүй хэмжээний их хур тунадас унах магадлалтай гэж цаг уурчид анхааруулж байгаа юм.

Үерийн гамшиг тохиох магадлал өндөр байгаа тул эрх баригчид эрсдэлтэй газраас нүүх анхааруулга гаргаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Мөн одоогийн байдлаар 300 гаруй нислэг цуцлагдаад байна.

"Дужуан" (Dujuan) нь 2026 онд Японыг дайрч буй 25 дахь шуурга бөгөөд 126 км/цаг хурдтай, дагуулж яваа усархаг аадар бороо нь Токай орчимд 350 мм хур тунадас унагах магадлалтай гэдэг тооцоолол гарчээ. Шуурганы төв хэсэг ойрын хэдэн цагийн дотор Токиод хүрэх юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна