Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очирыг Украины тал олзолжээ

Х.Есү
1 цаг 44 минутын өмнө

Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон гадаадын иргэдийн дунд Монгол улсын нэг иргэний мэдээлэл бүртгэгджээ. Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир 2026 оны нэгдүгээр сараас хойш Украинд дайны олзлогдсон цэргүүдийн баазад хоригдож байгаа тухай мэдээлэл энэ есдүгээр сарын 3-ны өдөр “StopRussianRecruiters.org” сайтад байршжээ. 

Уг сайтад Украины талд олзлогдсон 51 улсын иргэний мэдээлэл байна. П.Пүрэв-Очир нь ОХУ-ын Зэвсэгт хүчний 38-р моторт цэргийн бригадын 21720 дугаар ангид алба хааж байжээ. Түүнийг Запорожье мужаас Украины цэргүүд олзлон авсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна