Тусгай ахлах сургуулийн урсгал зардалд "судалсан" 3.5 тэрбум төгрөгийг тайлбарлах нь УИХ-ыг тархаахтай тэнцэх чухал асуудал уу

Х.Батсайхан
1 цаг 10 минутын өмнө

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Г.Лувсанжамц гишүүн ноцтой мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нь 2026 оны төсвийн тодотголд Гэрт ойрхон сургууль хөтөлөрт төсөвлөсөн 50 тэрбум төгөргийн задаргаа, ерөнхий боловсролын ахлах сургуулийн урсгал зардалд төсөвлөсөн мөнгө, тэр дундаа "Их засаг кинг" сургуульд өгөхөөр төлөвлөсөн /Л.Энх-Амгалан сайд өөрөө "судалж байсан" гэж тайлбарласан/ 3.5 тэрбум төгрөгийн асуудлаар тайлбар гарагж өгөхийг Засгийн газар, Боловсролын яамнаас шаардаж байгаа бөгөөд үүний дараа УИХ-ын зарим гишүүд "УИХ тар" гэдэг зүйл ярьж эхэлсэн гэсэн юм. 

Мөн хэрвээ УИХ тарвал эмч, цагдаа, багш нар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжихад хүрэх бөгөөд үүнийг УИХ-ыг тараах асуудал ярхьж байгаа баян гишүүд ойлгохгүй хэмээн шүүмжилсэн юм. 

Хамгийн чухал нь, хэрвээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээрх асуудлаар Өргөдлийн байнгын хороонд тайлбар хийвэл УИХ-ын үйл ажиллагаа саадгүй үргэлжилж, төсвийн тодотгол, төсвийн төсөл, дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэн цаг хугацаанд нь батлах боломж байгаа гэж тэрбээр хэлсэн юм. 

Хэрвээ энэ үнэн бол УИХ-ын Чуулганыг гацааж байгаа хүчин зүйл нь Боловсролын яам буюу Засгийн газар Өргөдлийн байнгын хороо буюу УИХ-д тайлбар агахгүй гүрийж байгаатай л холбоотой болж таарч байх шиг. Тусгай ахлах сургуулийн урсгал зардалд "судалсан" 3.5 тэрбум төгрөгийг тайлбарлах нь УИХ-ыг тархаахтай тэнцэх чухал асуудал уу.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.65
    28 минутын өмнө

    Гарчигийг чинь галзуу хүн бичсэн юмуу

    Хариулах