Осол гаргасан PATROL машины жолооч Э.Мөнхнаран гэж хэн бэ?

Х.Есү
1 цаг 20 минутын өмнө

2024 оны нэгдүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, долоон иргэн амь насаа алдаж, олон хүн хохирсон харамсалтай хэрэг гарсан. 

Уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, харин "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренцэндоржийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

Э.Мөнхнаран осол гарах үед Батлан хамгаалах яамны харьяаллын буюу албаны 1459 УНМ улсын дугаартай патрол маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан нь тогтоогдсон байдаг. Тэрбээр Батлан хамгаалах яамны харьяа "Барилга захиалагчийн алба" ТӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл бий. 

Осол болох үеийн бичлэгээс харвал, патрол маркийн машины жолооч Дашваанжил ХХК-ийн газ ачсан машины сохор бүс рүү шахан орж, шүргэлцэн улмаар газ алдаж дэлбэрч буй нь харагддаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл түүнийг гэм буруугүй хэмээн үзэж байгаа нь хачирхалтай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна