“Miss Grand International”-д Монгол Улсыг төлөөлөх эрхийг БНХАУ-ын агентлаг эзэмшиж байж болзошгүй

Х.Батсайхан
1 цаг 34 минутын өмнө

Тайланд улсад болсон “Miss Grand International” шалгаруулалтад Эмбер Юхан гэгч хятад эмэгтэй Монгол Улсыг төлөөлөн оролцож шуугиан тариад байгаа билээ. Улмаар энэхүү шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлж оролцох эрхийг ямар байгууллага өгдөг вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй.

Тэгвэл энэхүү эрх ОХУ-ын агентлагаас өөр агентлагт шилжсэн байж  болзошгүй мэдээлэл нээлттэй эх сурвалжид байна.

Тодруулбал, Монгол Улсаас "Miss Grand International" тэмцээнд оролцох албан ёсны франчайз эрхийг (лицензийг) ОХУ-ын бизнесмэн Антон Сергеев (Anton Sergeevi Model Agency) эзэмшиж байсан гэх бөгөөд тэрбээр Орос, Крым, Сибирь болон Монголын лицензийг давхар барьдаг байжээ. Тэрбээр өөрийн агентлагийн харьяа модель болох Елена Егороваг "Miss Grand Mongolia 2022" цолоор шууд томилон явуулсан удаатай бөгөөд энэ бүсгүйн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Харин сүүлд тэрбээр энэ франчайз эрхээ худалдсан байж болзошгүй бөгөөд Эмбер Юхан гэгч Монголыг төлөөлж байгаагаас харвал, шинэ эзэмшигч нь БНХАУ-ынх байж болзошгүй гэсэн таамаг төрж байгаа юм. 

Miss Grand International тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байсан гоо бүсгүйчүүдийн мэдээллийг онуудаар нь жагсаавал дараах мэдээлэл гарч ирж байна.

  • 2013 он — Э.Дэлгэрмаа (Delgermaa Enkhtsogt)
  • 2014 он — Б.Галбадрах (Britta Battogtokh / Galbadrakh): 
  • 2015 он — Б.Баярцэцэг (Bayartsetseg Altangerel): 
  • 2017 он — Л.Анужин (Anujin Lkhagvatseren): 
  • 2018 он — А.Бөртэ-Үжин (Burte-Ujin Anu): 
  • 2022 он — Елена Егорова (Elena Egorova): ОХУ-ын Якут гаралтай модель. Олон улсын лиценз эзэмшигч агентлагийн шууд томилгоогоор оролцсон.
  • 2026 он (Одоо үргэлжилж буй) — Amber Yuhan (Jiao Yang Yuhan):

Сүүлд оролцсон Amber Yuhan гэгч нь БНХАУ-ын иргэншил/гаралтай бөгөөд "Мисс Гранд Хятад" тэмцээний дэд байрын шагналтай аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна