Д.Пүрэв-Очир: Гурван тэрбум төгрөгийг “Булган мээж” ОНӨХХК-д шийдвэрлэсэн

Б.Мөнхболд
1 цаг 28 минутын өмнө

Булган аймгийн эрчим хүчний өр төлбөрийн асуудал хүндэрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл дээрх асуудлыг шийдвэрлэжээ. Энэ талаар Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Манай аймагт сүүлийн долоон жилийн турш хуримтлагдсан дулааны өр төлбөрийн асуудлыг хурдан, шуурхай шийдэж өгсөн Засгийн газрын тэргүүн болон шадар сайд, салбарын сайдад талархал илэрхийлье. 

Энэ өр, төлбөрөөс шалтгаалан аймгийн хэмжээнд дулаан хангамжийн асуудал хүндрэх бодит эрсдэл тулгарахад Эрчим хүчний сайд Б.Найдалаа багц төсвөөсөө гурван тэрбум төгрөгийг “Булган мээж” ОНӨХХК-д шийдвэрлэн өгснөөр манай дулаан үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. 

Тарифын зөрүүтэй байдлаас үүссэн энэ асуудлыг ЗДТГ, ИТХ-ын хамтарсан хурлаар хэлэлцэж, цаашид өр, авлага үүсгэхгүй байхад анхаарч ажиллана” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна