БГД-ийн XXII хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо

Х.Есү
1 цаг 45 минутын өмнө

Баянгол дүүргийн гэр хорооллын бүсэд буюу XXII хороо, Салааны зам буюу “Зүүн наран”-гийн 13, 16, 18 дугаар гудамж дагуу 900 метр урттай авто замыг шинээр тавьж, ашиглалтад орууллаа. 

Шинээр хийгдсэн дээрх зам дагуу өмнө нь жалга дагасан нарийн шороон замтай байсан бөгөөд иргэд зорчиход хүндрэлтэй байсан. Иймд замын трасст өртсөн 33 айлын газрыг чөлөөлсөнөөр 600 метр нь хатуу хучилттай, 300 метр нь сайжруулсан хоёр эгнээ шороон замыг шинээр тавьж, ашиглалтад оруулж байна.

Мөн дээрх ажлын хүрээнд замын хоёр талаараа 1,5 метр өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг суурилуулах ажлыг хийх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна