С.Молор-Эрдэнэ хэвлэл мэдээллийн философи сэдвээр лекц уншина

2017/01/19
Олон нийтийн санаа бодлыг хүссэнээрээ чиглүүлэх, сатааруулах, хяналтандаа байлгах арга хэрэгслүүд улам бүр нарийсч, бараг шинжлэх ухааны салбар болохуйц хэмжээнд хөгжжээ.

Тэгвэл хүн бүр сошиал медиагаар мэдээ оруулдаг сурвалжлагч гэмээр болсон өнөө үед мэргэжлийн сэтгүүлчид ямар үүрэгтэй вэ? Бараг бүх мэдээллийн хэрэгсэл намууд, мөнгөтэй хүмүүсийн гарт байгаа үед сэтгүүлч хүнд ган үзэгтэн байх боломж байна уу?  Тэгвэл үнэн бодит мэдээллийг хаанаас хэрхэн олж авах вэ?

Оюуны дархлаагаа яаж хамгаалах, яаж энэ бүгдэд чиг баримжаагаа алдахгүйхэн шиг явах вэ гэсэн чухал чухал сэдвүүдээр нэгдүгээр сарын 22 -ноос хоёрдугаар сарын 5-ны хооронд Бямба, Ням гарагуудад 5 цуврал лекц тавигдах гэж байна. 



Илтгэгч: Философич С.Молор-Эрдэнэ

Мэргэжлийн сэтгүүлчид, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүд болон сонирхсон хүмүүс доорх линкээр орж бүртгүүлэх боломжтой. 
 
Бүртгүүлэх утас: 8808- 8627
Бүртгүүлэх линк:  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdnsC7__U_yrbjHu2ndwru8hKZ_HBOVfV7iQtNgdXA-3IjyNw/viewform


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.