Д.Өлзийбат: Бидний нүдэнд харагдах УТААНЫ хэмжээ 50 хувиар буурсан нь шууд харагдана

С.Гандэлгэр
2 цаг 12 минутын өмнө

Улсын онцгой комисс өнөөдөр /2024.12.17/ хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Энэ үеэр утаатай холбоотой асуудлаар “Тавантолгой түлш” компанийн  ерөнхий технологич Д.Өлзийбат сайжруулсан шахмал түлшний технологи болон агаарын бохирдолтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Тавантолгой түлш” компани нь 2019 оноос хойш шахмал түлш үйлдвэрлэлдээ ашигласан мидлинг, барьцалдуулагч хоёр солигдоогүй. Мидлинг 95 хувь, барьцалдуулагч 5 хувийг бүрдүүдэг. 

2020-2021 онд зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсон. Солонгосын уурын хатаалтын технологтой үйлдвэр байгуулсан ч манай цаг уурт тохирохгүй байсан тул технологийг сольсон. Чийгийн хувьд стандарт хангаж байгаа. 2019 онд шахмал түлшний чийг 10 хувь байсан, стандартыг чангаруулснаар чийгийн агууламжийг 6 хувь болгож, сайжруулсан. 2022 оноос өмнөх бүтээгдэхүүний чийгийн агууламж өндөр байсан. Харин одоо 6 хувиас бага болж буурсан.

Өмнө нь түүхий нүүрсний дэгдэмхий бодис/PM2.5, PM10/ буюу тоосонцорын хэмжээ 54 хувьтай байсан. Одоо бидний ашиглаж байгаа мидлинг 22 хувиас бага байгаа. Тэгэхээр бидний нүдэнд харагдаж байгаа утааны хэмжээ 50 хувиар буурсан нь эндээс шууд харагдана." гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.17
    44 минутын өмнө

    iim meregchinguud yahaaraa erunhii gegch boldog bnaa , ard irgedee buu doromjil gahain tolgoit mini !

    Хариулах
  • 103.57.93.36
    30 минутын өмнө

    Энэ хүний хараа муу юм бол хамраараа нэг амьсга лаад үзээсэй Бас хамар нь битүү байх даа. Хаана утаа харсан юм бол Их бага Тэнгэр Ревер гарден Хүннү хороололд утаа хараад байлгү Хайлааст Баянхошужнд очоод хараа ч

    Хариулах
  • 178.174.229.45
    21 минутын өмнө

    2 NUDIIG UHAJ AVAAD SHUVUUND UGUH HTEI PISDUU BNA

    Хариулах