Шахмал түлш стандарт хангаж байна гэсэн дүгнэлт гарчээ

Х.Есү
4 цаг 0 минутын өмнө

Улаанбаатарын утаа ихээр нэмэгдэж, толгой өвдөх, хоолой хорсох зэрэг шинж тэмдгүүд хүмүүсийн биед илэрч байна. Үүнээс үүдэн шахмал түлшний чанар стандартын асуудал олон нийийн анхаарлыг татаад байгаа юм. 

Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК нь шахмал түлшний 12 дугаар сарын хөндлөнгийн хяналтыг “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн олон улсын итгэмжлэгдсэн лабораториор хийлгэжээ. 

Лабораторийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны шинжилгээний дүнгээр  тус компанийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь Хатуу түлш Техникийн шаардлага MNS 5679:2022 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Тодруулбал, шахмал түлшний үзүүлэлтүүд нь:

  • Чийглэгийн агууламж 6 хувиас ихгүй
  • Үнслэгийн агууламж 27 хувиас ихгүй
  • Дэгдэмхий бодисын агууламж 22 хувиас ихгүй
  • Хүхэрийн агууламж 1 хувиас ихгүй
  • Илчлэгийн хэмжээ 5200ккал/кг-аас багагүй
  • Бат бэхийн үзүүлэлт 80 хувиас багагүй гэж зааснаас Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлшний Техникийн үзүүлэлтүүд:
  • Чийглэгийн агууламж 4,5 хувь
  • Үнслэгийн агууламж 20,49 хувь
  • Дэгдэмхий бодисын агууламж 19,90 хувь
  • Хүхэрийн агууламж 0,78 хувь
  • Илчлэгийн хэмжээ 6632 ккал/кг
  • Бат бэхийн үзүүлэлт 90 хувь буюу MNS 5679:2022 стандартын бүх үзүүлэлтийг хангаж байна.

Тавантолгой түлш компанийн зүгээс шахмал түлшний лабораторийн шинжилгээг тогтмол хийлгэдэг бөгөөд цаашид шинжилгээний дүнг ил тод мэдээлж байх юм.

 

Дээжний нэр

Үзүүлэлтүүд

Чийглэг, War

Үнслэг, Adb

Дэгдэмхий, Vdb

Хүхэр, Stdb

Илчлэг, Qd

Бат бэх

 

 

###p#<

ккал/кг

###p#<

MNS 5679: 2022 стандарт

≤6

≤27

≤22

≤1

≥5200

≥80

ТТТ241205-1

4.5

20.49

19.90

0.78

6632

90




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.33
    1 цагийн өмнө

    Энэ тоон үзүүлэлт үнэн эсэхийг хэн батлах вэ. Үр дүнг нь хар л даа. Өөрөө үнэрлээд үз л дээ. Сэтгүүлч нар нь үнэн зөв мэдээлэл хүргэхийн төлөө шат дамжлагатай, холбогдох байгууллагуудтай нь хэзээ хамтарч тэмцэж ажилдаг болох юмбэ..

    Хариулах
  • 103.57.95.174
    2 цагийн өмнө

    Иргэд стандарт хангахгүй гэж 100% санал нэгдсэн. Худал ярих , хулгай хийхдээ мэргэшсэн МАН авлига өгч дүн тавиулсан байна.

    Хариулах