iPhone утасны батарей ямар үед мууддаг вэ ?

2017/01/19
Таны iPhone утас үйлдвэрээс гарахдаа тогтсон нийт цэнэглэх насжилтын тогтсон хэмжээтэй байдаг. Үүнийг "Cycle Count" гэж нэрлэдэг юм. Энэ нь үйлдвэрийн заагдсан утас цэнэглэх ерөнхий стандарт тогтоосон хэмжээ бөгөөд нэг удаа бүтэн цэнэглээд дуусах үед 1 тоогоор нэмэгдэж үндсэн "Cycle Count" тоо өсч байдаг.

Жишээлбэл та iPhone утсаа өдөр бүр цэнэглэдэг бол 1 жилийн дараа дунджаар 300 гаруй "Cycle Count" хэмжээнд хүрсэн байх боломжтой. Ердийн хэвийн тооцооллоор бол таны утас 400 гаруй удаа цэнэглээд ирэхээр 20% - аар батарей цэнэгээ барих чадамж буурдаг байна.

Бүтэн насжилт буюу цэнэг барих чадамжийг нь 100% гэж үзвэл хэдэн удаа цэнэглэснээс хамаарч багасна гэсэн үг үйлдвэрийн нас дуусах дөхөж ирэх ба 100% хэмжээ багасаад 20% нь хүрсэн үед тэр батарей хэрэглээнээс бүрэн гарах буюу цэнэг барих чадвар бүрэн буурсан байна. Жишээлбэл iPhone 6s гараад 2 жил, iPhone 6 гараад 3 жил, iPhone 5s гараад 4 жил, iPhone 5 гараад 5 жил болсон болохоор Та утсаныхаа батарейг солиогүй ашиглаж байгаа бол таны утасны батарейн насжилт дуусаж байгаагийн илрэл юм. Үүнээс үзэхэд систем нь батарей гүйлгэхээс илүү таны батарейн нас дуусаж байгаа гэсэн үг.

Гэхдээ айх хэрэггүй шинэ батарей хийгээд ашиглах юм бол огт хэрэглээгүй батарей байвал "Cycle" буюу "Мөчлөг" 0 - ээс эхлэх юм. Үүний ачаар таны утас урьдын адил хэвийн ажиллах бололцоотой болох юм. Харин шинээр авсан iPhone 7 болон Plus утаснууд батарей насжилт муудах хүртэл наанадаж 1 жил гаруй хугацаа байгаа. Түүнчлэн та утсаа залгаад хонуулах буюу удаан хугацаанд залгах үед цэнэг 100% болж дүүрээд 1 мөчлөг нэмэгдэх болно. Гэсэн хэдий ч олон удаа утсаа удаан хугацаагаар залгах нь батарей цэнэгээ тогтсон хэмжээнд барих чадварт нөлөөлнө гэдгийг анхаараарай.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна