БСШУС-ын сайдын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн А/16 тоот тушаалын дагуу зарим төрийн өмчит сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа. Тодруулбал, өнөөдөр /2017.01.19/ Хөгжим бүжгийн коллеж, Улаанбаатар их сургуулийн Удирдах зөвлөлийг тус тус шинэчлэн байгуулав. Хөгжим бүжгийн коллежийн Удирдах зөвлөл нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд төрийн төлөөлөл 9, хамт олны төлөөлөл 7 хүнээс бүрдэж байна. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш нар томилогдов. Харин Улаанбаатар их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, орлогч даргаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нар томилогдлоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна