Жастин Бибер 2017 онд “Baby” дуугаа дахин дуулах уу?

2017/02/08
Канад гаралтай залуу дуучин Жастин Бибер анх 2010 онд Baby хэмээх дууг реппер Ludacris-тай хамтран дуулж тухайн үедээ өсвөр үеийнхнээ утгаар нь байлдан дагуулж байсан түүхтэй билээ. Дөнгөж 16 настай жаалхүү Baby дууг гаргаснаасаа хойш дэндүү хурдан алдрын оргилд хүрсэн юм. 

Харин одоо тэрээр өсвөрийнхөн гэх тодотголоос аль хэдийн гарч 23-тай халуухан залуусын нэг болжээ. Тэрээр 2015 онд хөтлөгч James Corden-ий хөтөлдөг Carpool шоунд Baby дуугаа дуулсан бичлэгийн хэсгийг инстаграмдаа хийн “Амьдралын минь хамгийн хайр шингэсэн уран бүтээл 2017 онд дахин” хэмээн нийтэлжээ. 

Түүний энэхүү үйл явдал нь 2017 онд уг дууг дахин дуулах уу? Гэсэн таамгийг олонд төрүүлээд байгаа хэмээн www.hollywood.com сайт мэдээллэв.
 

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна