Трамп яагаад эхнэрийнхээ гараас хөтөлдөггүй вэ?

2017/02/08
АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн өдрөөс нь эхлэн хов жив, дуулиан шуугиан тасраагүй билээ. Тэрээр он гараад 1-р сарын сүүлээр ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн юм. Түүний тангараг өргөх ёслолтой зэрэгцэн Америк даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн, жагсаал, цуглаанууд өрнөж эмх цэгцгүй байдал бий болоод байсан юм.

Дайны хажуугаар дажин гэгчээр Доналдын биеэ авч явах байдал нь олны шүүмжлэлд их өртдөг юм. Үүний нэгэн жишээ нь тэрээр эхнэрээ огт хүндэлдэггүй гэх асуудал юм. Саяхан болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Доналд Трамп эхнэр Мелани Трамптайгаа машинаас зэрэг буусан ч түүнийг тоолгүйгээр түрүүлж явсан, шинэ тэргүүн хатагтайн уйтгар гунигт автсан дүр зураг камерын дуранд их өртсөн гэх мэт үйлдлүүд нь шинэ төрийн тэргүүнийг хуучин ерөнхийлөгч Барак Обаматай харьцуулахад нөлөөлсөн юм.

Үүний шалтгааныг тодруулахаар биеийн хөдөлгөөний буюу хэлэхүйн бус харилцаа судалдаг мэргэжилтэнгүүд тайлбар дэвшүүлжээ. Шинжээчдийн дүгнэлтээр ерөнхийлөгч Доналд Трамп бол гурван эхнэрийн нүүрийг үзсэн, мэдээж тэрбумтан болох замналд нь олон хүн нөлөөлсөн ч алдрын оргилд хүрэхэд нь нөлөөлж чадсан ганц л хүн байдаг нь тэр өөрөө юм. Тиймдээ ч хэнээс ч хараат бус хүчирхэг , бие дааж бүгдийг чадна гэх дохиог бусдад түгээхийн тулд эхнэртэйгээ хөтлөлцдөггүй байх магадлалтай гэж үзжээ.



Харин тэд Барак Обама болон Мишель Обама нарын харилцааг дүгнэхдээ цэл залуугаасаа амьдралаа босгож, бүхий л цаг үед бие биедээ дэм болж өдийг хүрсэн учир хэзээд хаана ч хамтдаа ялангуяа Барак Обама эхнэрийнхээ тусламжтай алдарт хүрсэн гэдгийн баталгаа болгож эхнэртэйгээ илүү дотно байдаг байж болзошгүй хэмээжээ.


А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна