Ихэр хүүхэд тээж буй зургаа цахим хуудаснаа нийтэлж шуугиан тарьсан дуучин Биёонсэ Грэмми наадмын шагнал гардуулах ёслолд хачирхалтай үзүүлбэр үзүүлж зочдыг алмайрууллаа. Тэрбээр үзүүлбэртээ өөрийн ээж, охиныхоо хамт гарч ирсэн нь бүхэлдээ эх хүний гайхамшгийг харуулахыг зорьжээ.
Үзүүлбэрийн үеэр Биёонсэ сандал дээр суун хойш гэдийж буй хэсэг ихэр хүүхэд тээж буй хүний хувьд хамгийн эрсдэлтэй , аюултай алхам байлаа. Яг одоо сошиал ертөнцөд түүний үзүүлбэрийн тухай яриа тасралтгүй үргэлжилж байгаа бол үзүүлбэрийн түгшүүртэй хэсгийг олон нийт твиттерт хамгийн их жиргэж байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна