​Тархины эрүүл байдлыг хадгалж, хөгжүүлэх 8 аппликэйшн

2017/02/17
 

Тархиа хэрхэн залуугаар нь хадгалах вэ? Ажлын бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх вэ? Стрессээ багасгаж, ой санамжаа илүү сайжруулахыг хүсэж байна уу? Эдгээрийг шийдэх энгийн арга байхгүй ч цаг үргэлж авч явдаг ухаалаг утасны тусламжтай хялбар шийдэх боломжтой. Судлаачдын дүгнэснээр танин мэдэхүйн сургалт тархины эрүүл байдлыг хадгалж, хөгжүүлэхийн тулд гар утасны аппликэйшн ашигладаг ажээ.

Ингээд Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргасан шилдэг 8 аппликэйшнтэй танилцъя:

Lumosity



Хамгийн алдартай аппликэйшн болох Lumosity нь санах ой, анхаарал төвлөрөх байдал, хурд, асуудал шийдвэрлэх болон уян хатан нээлттэй сэтгэх чадварыг нэмэгдүүлэхээр сэтгэцийн өвчин судлаачид зохион бүтээжээ. Уг аппликэйшнийг өдөрт 1 удаа ашиглах нь сэтгэх чадварыг нэмэгдүүлдэг гэдгийг 70 сая гаруй хэрэглэгчид нь баталж байна.

Wizard



Кэмбриджийн их сургуулийн сэтгэцийн өвчин судлаачдын баг хамт олон, сэтгэл судлаачид, тоглоом хөгжүүлэгч, шизофринтэй хүмүүстэй хамтарсан судалгааны дүнд уг аппликэйшнийг бүтээжээ. Аппликэйшний гол зорилго нь санах ойг сайжруулах болон шизофрентэй хүмүүсд туслах юм.

Fit Brains Trainer

Уг аппликэйшн 360 гаруй тоглоом, таавраас бүрдсэн сэтгэхүйн хурдыг сайжруулахад тусалдаг. Өөрийн гүйцэтгэлээ хянаж, зөвлөгөө авах боломжтой.



Eidetic
Хүмүүсийн утасны дугаар, төрсөн өдрийг хялбар санадаг болмоор байна уу? Түүнчлэн хэл сурахад ашиглаж болно.



Elevate

2014 онд нэвтрүүлсэн уг аппликэйшн өдөр тутмын сорилт, тестүүдийн тусламжтай аналитик ур чадвар, харилцаа холбоог сайжруулдаг. Жишээ нь: дүрмийн алдааг засна.



Brain Trainer Special

Математикийн бодлого бодох, судоку тоглох, үсгийн дараалал цээжлэх гэх мэт тоглоомуудыг санал болгодог.



Mind Games

Ой санамжаа сайжруулж, үгийн сангаа баяжуулах боломжтой үнэгүй хэрэглэдэг аппликэйшн юм.



Happify

Аз жаргалтай байхыг хүсдэг үү? Уг аппикэйшн нь илүү эерэгээр сэтгэх, стрессийг бууруулахад туслах зорилготой. Түүнчлэн бясалгал хийх боломжтойгоор онцлог юм.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна