Канадын нэрт дуучин Жастин Бибер бие хамгаалагчдын хамт намайг зодсон гэж АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотын оршин суугч Родни Кэннон цагдаагийн газарт гомдол гаргажээ.
Тэрбээр Огайо муж улсын Кливленд хотын цагдаагийн газарт өнгөрсөн мягмар гарагт өгсөн мэдүүлэгтээ ъЖастин Бибер өнгөрсөн оны зургадугаар сард Кливлендийн нэгэн зочид буудалд буудаллах үеэр энэ хэрэг гарсанъ гэжээ. Кэнноний сууж байсан ширээний хажууд дуучин залуу ирээд түүний нарны шилийг зүүж үзжээ. Энэ үеэр Кэннон түүний зургийг авсан нь дуучинд таалагдаагүй бололтой. Жастин Бибер тэр үед согтуу байсан аж.
Ингээд тэдний хооронд маргаан үүсч, Кэнноий нүүр рүү Бибер гурван удаа цохисон байна. Дараа нь дуучны бие хамгаалагчид Кэнноныг хэд хэдэн удаа цохижээ. Зодуулсны улмаас Кэннонийтархи доргисон байна.
Кэннон тэр даруйд нь гомдол гаргаагүй шалтгаанаа тайлбарласангүй. Бибер буруутай болох нь одоохондоо нотлогдоогүй байгаа бөгөөд түүний төлөөлөгчид энэ хэргийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Өмнө нь Канадын нэрт дуучин АНУ-ын хуулийг хэд хэдэн удаа зөрчиж байжээ. Тухайлбал, 2014 оны нэгдүгээр сард тэрбээр Калифорни муж улс дахь хөршийнхээ байшин руу өндөг шидэж, олон мянган долларын хохирол учруулж байжээ. Үүнээс гадна, согтуугаар жолоо барьсан, баривчлах үед эсэргүүцэл үзүүлсэн түүнийг Флорида муж улсын Майами Бич хотын цагдаа нар саатуулж байв. Тэрбээр бусад улс орнуудад ч мөн адил хэд хэдэн удаа хууль зөрчиж байсан аж.
Үүнтэй холбоотойгоор дуучны АНУ-д оршин суух эрхийг түдгэлзүүлэх хүсэлт бүхий өргөх бичгийг 2014 онд Америкийн иргэд гаргаж байсан бөгөөд Цагаан ордны цахим хуудсанд уг өргөх бичгийг нийтэлж байв. Өргөх бичигт 200 мянга гаруй хүн гарын үсэг зурсан боловч тухайн үед АНУ-ын эрх баригчид ямар ч хариу өгөөгүй ажээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна