АНУ-ын ээлжит шинэ ерөнхийлөгч Доналд Трампын тойрсон дуулиант асуудлууд намдахгүй байгаа билээ. Эцгээсээ ч илүү алдартай Иванка Трамп бас нэг асуудалд орсон байна. Америкийн жижиглэнгийн худалдаа эрхэлдэг томоохон компанийн нэг болох “Nordstrom” өөрийн нэр төрлийн бараанаас Иванки Трампын хувцас, гуталны коллекцийг хасчээ. Энэ шийдвэр нь улс төртэй ямар ч хамааралгүй, барааны борлуулалт буурсан тул Иванки Трампын коллекцийг хассан гэж “Nordstrom”-ийн төлөөлөгч мэдэгдэв.
Гэхдээ америкийн болон дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд АНУ-ын ерөнхийлөгчийн охины коллекциоос татгалзсан “Nordstrom”-ийн шийдвэрийг #GrabYourWallet гэсэн иргэний санаачилгатай холбон тайлбарлаж байна. Учир нь энэ төслийн идэвхтнүүд Дональд Трамп болон түүний гэр бүлийн голлох бизнесийг эсэргүүцэхийг уриалсан юм.
Энэ үйл явдалд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа хариу мэдэгдэл хийжээ. Тэрээр: “Миний охин “Nordstrom” компанийн зүгээс гаргаж буй шударга бус үйлдэлтэй учирсан байна. Тэр бол маш сайхан хүн, намайг байнга зөв зүйл хийхийг ятгадаг. Энэ үйл явдал бол зүгээр л аймшиг” гэжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна