Диснейн кино компаний бүтээсэн хүүхэлдэйн дүрүүд дэлхий даяар танигдаж, олон он жилүүдийг элээсэн ч дэлгэцэнд мөнхөрсөн хэвээр байгаа билээ. “Цасан цагаан ба долоон одой”, “Нойрсож буй гоо үзэсгэлэн”, “Алладин ба шидэт дэнлүү”, “Бяцхан лусын дагина” зэрэг хүүхэлдэйн кинонууд уран сайхны кино болон бүтээгдсээр байгаа юм.
Тун удахгүй “Араатан ба гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар нь нээлтээ хийх бөгөөд үүний дараа Дисней кино компани “Бяцхан лусын дагина” хүүхэлдэйн киноны уран сайхны кино хувилбарыг бүтээхээр болсон байна.
Уг киноны гол дүрд Холливуудын алдарт жүжигчин Линдсей Лохан тоглохыг хүсч байгаагаа саяхан өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Гэвч түүнийг уг кинонд тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд хэрэв Дисней кино компани түүнийг лусын дагина Ариэлийн дүрд тоглуулахаар шийдвэр гаргавал үзэгчдийн дунд ширүүхэн өрсөлдөөнтэй тулгарч болзошгүй хэмээн кино шиүүмжлэгчид үзэн байгаа аж.
Учир нь жүжигчин Линдсей Лохан хар тамхинд донтож байсан төдийгүй хар тамхины хэргээр ял эдэлж, саяхныг хүртэл эмчилгээ хийлгэж байсан юм. Тиймээс түүнийг өсвөр үеийнхэн болоод бага насныханд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ хэмээжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна