Анжелина Жоли: “Бид үргэлж нэг гэр бүл байсаар байх болно”

2017/02/20
Цагтаа Холливуудын хамгийн сайхан хосууд  гэгддэг байсан жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар салалтынхаа дараа хэн хэн нь хэвлэл мэдээлэлд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзан ямар шалтгааны улмаас салж буйгаа нууж байсан билээ.

Харин удаан хугацааны дараа жүжигчин Анжелина Жоли анх удаа хэвлэлийнхний өмнө ам нээжээ. BBC World News-ийн жүжигчин ба найруулагч Yalda Hakim ням гарагт Камбуж улсад кино хийж яваа Анжелинагаас гэр бүлийнх нь нөхцөл байдлын талаар асуужээ.

Тэрээр: “Би үнэхээр энэ талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Мэдээж надад энэ бүхэн маш хэцүү байсан гэдгийг хэлэх нь зөв байх л даа. Гэхдээ бид нэг гэр бүл, бид цаашид ч хэзээд ч нэг гэр бүл байсаар байх болно. Энэ бүх хугацаанд бид хамтдаа эрүүл, бат бөх гэр бүлийг бид хамтдаа босголцсон юм” гэв.

41 настай үзэсгэлэнт бүсгүй одоогоор Камбуж улсад First day killed my father хэмээх кино найруулан бүтээж байгаа бөгөөд 15 настай Маддокс, 13 настай Пакс, 11 настай Захара, 10 настай Шило, 8 настай ихэрүүл Нокс ба Вивине зэрэг зургаан хүүхдээ ганцаараа өсгөж байгаа аж.



Тэрээр нэмж хэлэхдээ: “Маш олон хүмүүс ямар нэгэн нөхцөл байдлаас гарах арга замаа байнга хайж байдаг. Яг одоо амьдралын маань хамгийн хэцүү үе өмнө минь ирсэн мэт санагдаж байна. Гэхдээ би хүүхдүүддээ л анхаарлаа хандуулдаг. Энэхүү нөхцөл байдыг минь зөв чигт нь зүглүүлж чаддаг хүчин зүйлс бол тэд минь юм. Хэдэн сарын турш мэдээж хүнд байсан. Харин одоо би хүн бүрийн сэтгэл рүү өнгийж харсан мэт ухаан сууж чадсан юм.” Гэв.

Тэрээр хүн хэцүү нөхцөл байдлаа даван гарахын тэлд хүүхдүүддээ анхаарлаа хандуулж ман дээрээс нь нохой тэжээж байгаа гэнэ.
 

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна