Хятад улс бидэнд ямар тусламж дэмжлэг үзүүлэх вэ?

2017/02/21
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсан. Энэхүү уулзалтаар Монголд Улсад үзүүлэх зээл, бусад тусламжийн талаар ярилцсан байна.

Энэ талаар гадны хэвлэлүүд Монгол Улс нэг хятад бодлогы тууштай дэмжихээ илэрхийллээ, Хятад улс чадлынхаа хэрээр туслахаа амлалаа гэх зэргээр бичжээ. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар  Монгол Улсад үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар тодорхой түвшинд ойлголцолд хүрсэн байна. Үүнд: 

-Монгол Улсад олон улсын банк санхүүгийн байгууллага туслалцаа үзүүлэхийг дэмжих

-Валютын своп гэрээг сунгах

-Монголоос уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох ажлыг дэмжих

-Буцалтгүй тусламж, зээл олгох ажлыг түргэтгэх


-Хятадын тал ОУВС болон олон талт, хоёр талт сувгаар Монгол Улсад чадах чинээгээр тусламж үзүүлэх

Харин Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс Хятад улстай урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хөгжлийг баримтлах, “Нэг хятад” бодлогыг хойшид ч тууштай баримтлахаа амласан байна.
 
 
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна