Ким Жөн Намыг хөнөөсөн гэх хоёр эмэгтэйг шүүв

2017/03/02
Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жөн Намыг хөнөөсөн хэргийн дуулиан одоо ч намжаагүй байгаа. Тэгвэл эл сэжиглэгдсэн хоёр эмэгтэйг шүүх хурал өнөөдөр Малайзын шүүхэд болсон байна.

Шүүх хурал цагдаагийн өндөр хамгаалалтан дор болж сэжигтэн эмэгтэйчүүдэд сум нэвтэрдэггүй хантааз өмсгөсөн нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байв.

Тодруулбал, хэрэгт индонезийн иргэн, 25 настай Сити Айшах, Вьетнамын иргэн, 28 настай Дун Ти Хунг нарыг химийн хорт бодисоор Ким Жөн Намыг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн Малайзын шүүх яллагчаар татсан юм. Шүүх хурлын үеэр Дун Ти Хун өөрийгөө буруугүй хэмээн мэдэгджээ.

Малайзын хуулийн дагуу тэд хүн амины хэрэгт цаазаар авах ял сонсох нь тодорхой байна.  Ял оноох шүүх хурал дөрөвдүгээр сард дахин болно.
Г.Оргил


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна