Японы эзэн хаан Акихито, эхнэр Мичико нар энэ өдрүүдэд Вьетнам улсад айлчилж буй. Тэд айлчлалынхаа үеэр буюу өчигдөр дэлхийн хоёрдугаар дайны дараа Вьетнам улсад үлдсэн япон цэргүүдийн хүүхдүүдтэй уулзжээ.
Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс бууж өгсний дараа олон зуун япон цэрэг өөрсдийн хүсэлтээр Вьетнамд үлдэж, вьетнам бүсгүйчүүдтэй гэр бүл болсон гэдэг.
Ингээд 1954 онд Вьетнамын эрх баригчид япон цэргүүдийг улс орноосоо албадан гаргах шийдвэр гаргаснаар тэнд амьдралаа зохиосон гэр бүлүүд салж сарнижээ.
Япон цэргүүдтэй гэр бүл болсон Вьетнам бүсгүйчүүд гэр бүлээ тэжээх, Японы эрлийз гэх хүүхдүүдээ өсгөх гэж хүнд бэрх цаг хугацааг туулсан тухай гашуун түүхийг Японы эзэн хаан сэтгэл зовнин сонссон байна.
Тэд Японы засгийн газраар Японы иргэн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх туйлын хүсэлтэй гэдгээ энэ үеэр эзэн хаандаа уламжилсан байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна