Хойд Солонгос 4 пуужин харваж хөрш улсуудаа сандаргав

2017/03/06
БНАСАУ-ын Батлан хамгаалах алба дөрвөн ширхэг алсын тусгалт баллистик пуужинu өнөө өглөө харвасан талаар  гадны мэдээллийэ агентлагууд ээлж дараалан мэдээлж  байна.

 Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын уг үйлдэлд маш их эгдүүцэн, дургүйцэж буйгаа мэдэгджээ. Баллистик пуужингуудын гурав нь Японы усан хилийг давж, Японы тэнгист  унасан ба пуужингууд 1000 км   газарт нисчээ. 

Пуужинг ТонЧан Ригийн бүс орчмоос буюу Хойд Солонгос, Хятадын хилд байрлах цэргийн байгууламжаас харвасан байна. Энэ удаагийн туршилтыг Хойд Солонгосын зүгээс НҮБ-ын ээлжит хориг, цөмийн туршилт болон цөмийн цэнэгт хошуу, бүх төрлийн пуужингийн технологийг туршихыг хориглосон тогтоолыг эсэргүүцсэн үйлдэл гэж Өмнөд Солонгос үзэж байна. 

Тиймээс  БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё-ан өнөөдөр өглөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулахаар болсон байна. 
Б.Хатангоо 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна