Ким Чен Уны эхнэр олны өмнө гарч, амьд гэдгээ батлав
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэргий Ли Соль Ю энэ сарын 3-нд олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон нь хэвлэлийнхний анхаарлыг ихэд татав.
Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өнөөдөр цахим сайтдаа удирдагч болон Тэргүүн хатагтайн зургийг нийтэлжээ.
Ли Соль Ю өнгөрсөн оны тавдугаар сараас хойш олны өмнө гараагүй нь янз бүрийн хардлага хэл амыг дагуулаад байсан юм.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна