"Реппер байна гэдэг амаргүй. Тэр дундаа эмэгтэй реппер бол бүр хэцүү" хэмээн алдарт дуучин Майкл Жексон нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө дурдсан байдаг. Попын хааны энэ яриаг няцаан өөрийгөө хэн гэдгийг таниулж яваа нэгэн бол яах аргагүй хар арьст алдарт реппер бүсгүй Никки Минаж юм. Элдэв янзын этгээд хувцаслалт, хэний ч санаанд оромгүй стил имиджээрээ олны нүдийг үргэлж хужирлаж явдаг тэрээр энэ жилийнхээ хамгийн анхны эрээ цээргүй хувцаслалтаа олонд сонордууллаа.
Тэрээр нэг хөхнийхөө товчийг халхлан бүхэлдээ хөхөө ил гаргаж хувцасласан нь энэ оны хамгийн муу үлгэр дуурайлал болох хувцас болов уу хэмээн загварын хорхойтнууд шүүмжилж байгаа аж. Түүний энэ удаагийн хувцаслалт өсвөр үеийнхэн болоод залуу бүсгүйчүүдийн дунд тренд болох хандлага өндөр байгаа гэнэ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна