Өнгөрөгч 11-р сард Ким Кардашианыг Парист аялж байх зуур түүний байрлаж байсан зочид буудалд хулгайчид нэвтрэн үнэт эдлэлүүдийг нь дээрэмдсэн хэрэг гарсан юм. Уг дээрмийн үеэр Кэйни Вестийн Кимд өгсөн 22 каратын цагаан алтаар бүрсэн алмаазан шигтгээтэй сүйн бөгж алга болсон нь олныг цочирдуулсан төдийгүй одоог хүртэл хайгдаж байгаа юм. Харин тэрхүү бөгжтэй яг адил шигтгээтэй ижил загварын бөгжийг Италиас олжээ. Гэвч уг эдлэл 4сая долларын үнэтэй бөгөөд энэ нь Кимийн алга болсон бөгжтэй харьцуулахад 2 дахин хямд байгаа аж.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна