​Гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхтэй холбоотой шинэ зарлиг

2017/03/07
Цагаачдад тавих хяналтыг чангатгах зорилго бүхий шинэ зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Даваа гарагт баталсан түүний шинэчилсэн зарлигт “хэрвээ визнийх нь хүчинтэй хугацаа дууссан бол Иран, Сири, Сомали, Ливи, Судан болон Йемен гэсэн лалын шашинт зургаан улсын иргэдийг АНУ-д 90 хоногийн хугацаанд нэвтрүүлэхийг хориглоно” гэжээ. Иран, Ирак, Сири, Сомали, Ливи, Судан болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын иргэдийг АНУ-д 90 хоногийн хугацаанд нэвтрүүлэхгүй байх тухай зарлигт тэрбээр энэ оны нэгдүгээр сард гарын үсэг зурсан юм. Гэвч түүний энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийг Вашингтон муж улсын холбооны шүүх хориглосон тул тэрбээр зарлигаа шинэчлэн гаргасан байна.

Эхний зарлигт иракчуудыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон байсан боловч хоёр тал хэлэлцээ хийсний дүнд Иракийн иргэд АНУ-д нэвтрэх боломжтой болжээ. Гэхдээ илүү нарийн хянаж шалгасны үндсэн дээр Иракийн иргэдэд виз олгох аж. Д.Трампын нэгдүгээр сард гаргасан эхний зарлигийг дотоодод болон гадаад орнуудад эрс эсэргүүцэж, нисэх онгоцны буудлуудад үймээн дэгдсэн юм. Дахин ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс шинэчилсэн зарлигт “энэ хориг зөвхөн анх удаагаа виз хүсэгчдэд хамаатай бөгөөд ногоон карт эзэмшигчдэд хамааралгүй” гэж тусгажээ. АНУ-ын Дүрвэгчид хүлээж авах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаагаар зогсоох шийдвэрээ Д.Трамп хэвээр үлдээсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна