Герман улсад амьдардаг Монгол залуу хүн амины ноцтой хэрэг дараалан үйлдсэн талаар гадны хэвлэлүүд бичиж байна. Тодруулбал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 43 настай Мария С хэмээх эмэгтэй сураггүй алга болж цогцсыг нь Линденау дахь Эльстер цөөрмийн гүүрэн дороос цагдаагийнхан олсон байна.
Хоёр дахь хүн амины хэргийг золиос нь Аня Б гэх эмэгтэй байсан байна.Хохирогч "Бар 55" хэмээх үйлчилгээний газрын байнгын үйлчлүүлэгч байсан бөгөөд уг хэргийг үйлдсэн монгол залуутай танилууд байсныг "Бар 55" –ын эзэн гэрчилжээ.
Дээрх хүн амины хэргүүдийг 38 настай Довчин гэх монгол залуу үйлдсэн болох нь мөрдөн байцааолтын явцад тогтоогдсон бөгөөд хэргийг өргөн хүрээнд шалгаж байгаа, хохирогчийн тоо нэмэгдэх магадлалтай талаар тус хэргийг мөрдөн шалгаж буй цагдаагийн алба хаагч ярьсан байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна