Amazon компаний тэргүүн Жефри Безосын удирдаж буй Blue Origin компаний талаар мэдээллийг хүмүүс тэр бүр мэддэггүй билээ. Харин уг компани тун удахгүй бидний чихэнд хоногших талаар BBC агентлаг мэдээллээ. Учир нь тус компани нь Falcon 9 загварын тээвэрлэгч пуужин бүтээж байгаа аж.
Зөгнөлт зохиолуудад бичигддэг саран дээр бааз байгуулах үндэсийг тавьж эхлүүлж байгаа тус компани нь уг гүйцэтгэлээ 2020 оны 7-р сард туршихаар зорилт тавин ажиллаж байна. Хэрэв уг пуужингийн бүтээн байгуулалт амжилттай болж чадвал сансар огторгуйд ажиллаж буй хүмүүст ачаа илгээх түүнчлэн саран дээр амьдарч болох нөхцлийг бүрдүүлэх гэнэ.
Amazon space компани нь уг баазыг сарны өмнөд туйлд орших Шеклтон тогооны ойролцоо байгуулна гэв. Үүний шалтгаан нь тус газарт байнга нарны гэрэл тусч байдаг, мөн дээрх тогооны 1/5 хувь нь мөсөөр хучигдсан байдгаас усны асуудлыг шийдсэн гэж хэлж болно. Нэг удаагийн явалтаар нийт 4.5 тн ачаа тээвэрлэх боломжтой Blue Moon сансрын хөлөг нь Amazon компаний сансарт зориулсан анхны томоохон бүтээл болох юм.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна