Mercedes Benz загварын сая гаруй автомашин буцаагдаж байна

2017/03/07
Mercedes Benz машин үйлдвэрлэгч Daimler компанид маш их гарз хохирол учирч байгаа аж. Учир нь Mercedes Benz загварын машинууд удаа дараа шатаж одоогийн байдлаар 50 гаруй автомашин шатаж, их хэмжээний хохирол амсаад байгаа талаар  
Time.com сайтаас мэдээллэв.

Тиймээс Daimler компани шатах эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд худалдаанд гаргасан сая гаруй шинэ Mercedes Benz загварын автомашиныг буцаан татахаар болжээ. 

Буцаалтын ажлыг үйлдвэрт хангаллтай сэлбэг ирсний дараа буюу энэ 7-р сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Mercedes Benz загварын машин үнээ дагаад чанартай эдэлгээ сайтай боловч шинэ загварт гал хамгаалагчийн дутуу суурилуулж өгсөнөөс болж шатаж байгааг шинжээчдийн дүгнэлтээр тогтоожээ.
 
Америк даяар нийт 3900 орчим Benz борлуулагджээ.  Буцаан татах загваруудад сүүлийн 2 жил нийлүүлсэн С болон Е, мөн СLA, GLА и GLC ангиллын автомашинууд хамаарна.

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна