Сөүл хотноо болсон жагсаалын үеэр хоёр хүн амиа алджээ

2017/03/10

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Пак Ын Хэг огцруулах шийдвэр хийгээд түүнийг эсэргүүцсэн иргэд Сөүл хотноо жагсаал зохион байгуулсан нь олон улсын анхаарлын төвд байна. Жагсаалын үеэр хоёр хүн амиа алдсан талаар зарим хэвлэлүүд мэдээлжээ.
 
Жагсагчид Үндсэн хуулийн цэцийн байрны гадна жагсаал зохион байгуулж байгаа бгөөд цагдаагийнхан жагсагчдын хүчээр тараах гэж оролдсон аж.
 
Харин хэсэг жагсагчид автобусны дээр гарч, эсэргүүцэл үзүүлжээ. Энэ үеэр хэд хэдэн хүн автобуснаас унаж, хүнд гэмтэл авсан гэнэ.

Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна