Холливуудын сайхан бүсгүй Женнифэр Лофезийг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Дуучин, жүжигчин, бүжигчин гээд олон төрлийн авъяастай өдгөө 50 насыг шүргэж яваа үзэсгэлэнт бүсгүйн араас Холливуудын дуучид, жүжигчдээс авахуулаад парламентийн гишүүд, тэрбумтнууд хүртэл хөлөө олохгүй гүйдэг байсан гэлцдэг. Цагийг эзэлсэн сайхан хүүхнүүдийн нэг Женнифэр Лофезийн хайрыг хүртсэн азтай олны танил эрчүүдийн мэдээллийг танд хүргэхээр бэлтгэлээ.
1. Sean “P.Diddy” Combs
Лопек болон реппер Комбс нар 1991 оноос 2001 он хүртэл хоёр жил үерхсэн.
2. Cris Judd
Жэй Ло 2001 онд Комбсоос салсныхаа дараа Крис Жуддтай үерхэж байв. Гэвч тэдний харилцаа 2002 онд бүрмөсөн дуусгавар болжээ.
3. Ben Affleck
Холливуудын сайхан залуу Бэн Аффлэк 2002 онд Жэй Лотой үерхэж байв. Хосууд 2003 оноос салах талаар маргаан дэгдээж байсан ч 2004 онд бүрмөсөн салжээ.
4. Marc Anthony
2004 оны зургадугаар сард дуучин бүсгүй маань Марк Антонитой нууцаар хуримаа хийв. Тэд Эммэ болон Максимиллан хэмээх хоёр ихэр хүүхэдтэй болсон ч 2008 онд хоёр тийш болсон юм. Тэдний харилцаа ердөө дөрөвхөн жил үргэлжилсэн.
5. Casper Smart
Хэсэг хугацаанд ганц бие явсны эцэст 2001 онд бүжиг дэглээж Каспер Смарттай үерхэж эхэлжээ. Харамсалтай нь тэд 2016 оны 8 сард салцгаасан байна.
6. Drake
2016 оны төгсгөлд фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан Жэй Логийн шинэ хайр нь реппер Дрэйк байх юм гэж хэн санах билээ. Хэдхээн хоногийн настай басйан тэдний хайр дурлал сар ч хүрэхгүй хугацаанд өндөрлөсөн нь харамсалтай.
7. Alex Rodriguez
Саяхан буюу 3-р сарын 9,10-ны үед Жэй Логийн шинэ дурлалт залуу олны өмнө ил болсон юм. Тэр бол бэйсболлын алдарт тамиирчин Алекс юм.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна