​Нэгэн эмэгтэй 10 хоногийн зайтай хоёр удаа жирэмсэлжээ

2017/03/14
Хэзээ ч жирэмсэн болох боломжгүй гэгдэж байсан нэгэн австрали эмэгтэй хоёр ихэр хүүхэдтэй болжээ. Хоёр хүүхэд 10 хоногийн зайтай бүрэлдсэн байна. Өндгөвчийн олон уйланхайт хам шинж өвчтэй /үр тогтох боломжгүй/ Кейт Хилл гэх эмэгтэй дааврын эмчилгээ хийлгэжээ. Тэрбээр энэ хугацаанд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ганц удаа орсон боловч ихэр хүүхэдтэй болсон байна. “Superfetation” буюу илүүдэл үржил гэх ховорхон тохиолдлын улмаас уг эмэгтэй 10 хоногийн зайтай хоёр удаа жирэмсэн болжээ. Шарлотта болон Оливия гэх түүний ихэр хоёр охин 10 сарын өмнө өөр өөр жин, өндөртэй төрсөн байна.

“Охидыг төрөх хүртэл бид энэ ямар онцгой зүйл болохыг мэдээгүй байсан” гэж Кейт Хилл хэллээ. Жирэмсэн болсны дараа өндгөн эс гадагшлах явц зогсдог боловч “Superfetation” буюу илүүдэл үржил нь өндгөн эс гадагшлах явцыг үргэлжлүүлдэг ажээ. Ийм тохиолдол дэлхийд 10-хан удаа бүртгэгдсэн байдаг аж.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна