Хиллари Клинтоны амьдралаар намтарчилсан УСК хийхээр болжээ

2017/03/16
Lionsgate кино компани АНУ-ын улс төрийн нэрт зүтгэлтэн, 45-дах Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хатагтай Хиллари Клинтоны бодит амьдралаас сэдэвлэн "When I'm a Moth" хэмээх нэртэй намтарчилсан уран сайхны кино хийхээр болжээ. Хиллари Клинтоны дүрд 22 настай жүжигчин Аддисон Тимлин тоглохоор болжээ. Кино зохиолыг өнгөрсөн жил Young Il Kim бичсэн бөгөөд найруулагчаар Zachary Cotler болон  Magdalena Zyzak нар ажиллах гэнэ. Киноны зураг авалт ирэх сараас эхлэх төлөвтэй байгаа ба "Улс төрийн амьдрал бидний төсөөлсөн шиг цэвэр биш" гэх утга санааг илэрхийлэхийг зорьж байгаа аж.
Э.Сугар 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна