АНУ-ын Индиана мужийн гурван эмэгтэйг өсвөр насны охидын биеийг үнэлүүлдэг байсантай холбогдуулан прокурор шалгаж, хорих ял оноохоор болжээ. Сиера Бошан 25 настай, түүний дүү 24 настай Бренди Бошан болон 29 настай Эшли Бридлове гэх гурван эмэгтэйн шүүх хурал энэ сарын 13-ны өдөр болжээ. Америкийн хүүхдийн эрх, аюулгүй байдалтай холбоотой хэргийн мөрдөн байцаагч өнгөрөгч 11-р сард 17 настай охины биеийг албадан үнэлүүлсэн гэх хэрэг дээр ажиллаж эхэлснээр ийнхүү илрүүлжээ. Гэм буруутайд тогтоогдсон Сиера Бошанд зургаан жил, Бренди Бошанд хоёр жилийн тэнсэн харгалзах, Бридловед нэг жилийн хорих ял оноосон байна.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна