“Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна

2017/03/19
Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа билээ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/86 тоот захирамжаар байгуулсан.

Тус ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт 2 дахь удаагаа хуралдаж, ирсэн саналуудыг нэгтгээд хөтөлбөрт тусган шинэчлэн боловсруулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна