LG электрониксийн хувьцаа жилийн хамгийн дээд түвшинд хүрлээ

2017/03/20
Барселон хотноо зохион байгуулагдсан MWC 2017 үзэсгэлэнгийн үеэр LG G6 ухаалаг гар утсыг танилцуулсны дараа компанийн хувьцаа 52.25 ам. долларт хүрч 5.9%-иар хямдарсан хэмээн бид мэдээлж байсан билээ. Харин 3 сарын 8-ны өдөр LG Electronics-ийн хувьцаа 56.51 ам. доллар болж өссөн нь сүүлийн 52 долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
LG shares

Долоо хоногийн эхэнд LG компани хэвлэлийн бага хурал зарлаж урьдчилсан захиалга авч эхэлснээс хойшхи эхний 4 өдрийн дотор 40 000 хүн хүсэлтээ илгээсэн талаар мэдээлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар тус компанийг энэ оны эхний улиралд ашигтай ажиллана гэсэн хүлээлт дээр үндэслэн хувьцаа нь өссөөр байх ажээ. 
Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна