Их Британийн парламентийн танхимын гадна халдлага болов

16 цаг 2 минутын өмнө

Тодруулбал, орон нутгийн цагаар 14:40 цагийн үед халдлага болсон бөгөөд Уэстминстерийн гүүрний ойролцоо буун дуу гарсан тухай мэдээ анх ирсэн аж. Эх сурвалжийн мэдээллээр халдагч этгээд парламентийн ордныг чиглэн машинтай давхиж явах замдаа явган хүмүүсийг дайрчээ. Улмаар хашаа мөргөж зогсоод бууж ирэхдээ гартаа барьсан хутгаараа цагдаагийн алба хаагчийг хутгалсан гэнэ. Халдлагад таван хүн амь үрэглэж, 40 хүн хүнд хөнгөн бэртэл авчээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Лондонгийн төв цагдаагийн албаны Дипломатчдийг хамгаалах хэсгийн цагдаа 48 настай Кейт Палмер байжээ. 

Б.Орхон



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна