Хятадын сургуулийн ариун цэврийн өрөөнд хүүхүүд амь үрэгджээ

16 цаг 8 минутын өмнө
Өчигдөр Хятадын Пуяан мужийн бага сургуулийн ариун цэврийн өрөөнд хоёр хүүхэд амь үрэгдэж, 20 хүүхэд бэртсэн  хэрэг гарчээ. Шинхуа хэвлэлийн албаны мэдээлж буйгаар тус сургуулийн хүүхдүүд цагийн хуваариар ариун цэврийн өрөөнд ордог гэнэ. Хүүхдүүдийг ариун цэврийн өрөөнд байх үед хана нурж, дээвэр цуурч унаснаар хоёр хүүхэд газар дээрээ амиа алдаж, 20 сурагчдад анхан шатны тусламж үзүүлж байгаа аж.

2014 онд Хятадын баруун өмнөд хэсэгт үүнтэй адилхан хэрэг  гарч байсан бөгөөд сургуулийн шат цуурснаар зургаан хүүхэд амиа алдаж, 25 хүүхэд хүндээр бэртэж байсан юм.

Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна