Дуучин Адель Лондонд болсон халдлагад амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийллээ

2017/03/25
 Өнгөрөгч лхагва гарагт Их британи улсын нийслэл Лондонд байрлах парламентийн ордны гадаа халдлага гарч, таван хүн амь үрэгдэж 40 гаруй хүн хүнд, хөнгөн бэртэл авсан юм.

Их Британи улсын алдарт дуучин Адель Шинэ Зеландын Аукланд дахь тоглолтын үеэрээ нулимс дуслуулан уг халдлагад амиа алдсан иргэд болон тэдний ар гэрийнхэнд нарт гүн эмгэнэл илэрхийллээ.

Тэрээр тайзан дээрээс 45,000 хүнд хандан: “Өнөөдөр би, төрөлх хот болох Лондонд маань гадны иргэн халдлага үйлдэхийг харлаа. Би дэлхий энх тайван байгаасай гэж үргэлж хүсдэг. Би гэртээ цайгаа уугаад гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, амар амгалан мэдэрдэг. Бүх зүйл хэвийн мэт санагдаж байгаа ч амиа алдсан дөрвөн хүний хувьд тийм биш шүү дээ. Тэднийг амар амгалан байлгахын төлөө энэ шөнө би тэдэнд зориулж дуугаа өргье” гэжээ.



Б.Хатангоо 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна